Хамгаалагч Шаннон Браун гурав дахь аварга цолоо авахын тулд “Лос Анжелес Лейкерс” багтайгаа эргэн нэгдлээ. Брауны төлөөлөгч Марк Бартелстэйны пүрэв гаригт АР агентлагт мэдээлснээр бол баг тоглогч хоёрын хооронд 4,6 сая ам.долларын хоёр жилийн гэрээ хийгдсэн байна.
Браун “Лейкерс”-т 2009 онд солилцоогоор ирж, асар богино хугацаанд Коби Брайнтын үндсэн сэлгээний тоглогч болж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй “Лейкерс”-т ирээд хоёр жилийг өнгөрүүлэхдээ хоёр аваргын бөгжтэй болсон.
Түүнчлэн “Лейкерс”-т ирснээр тэр өөрийгөө бүрэн харуулж, одоо түүний хүчтэй цагариган дээрээс довтлох үзүүлбэрүүдийг тус хотын хөгжөөн дэмжигчид хүлээдэг болсон. Ингэснээр Бүх оддын гол хөтөлбөрүүдийн нэгт багтаж өрсөлдсөн юм.
Браун 8,1 оноо, 2,2 самбараас бөмбөг авалт, 1,3 оновчтой дамжуулалт дунджилж байсан нь түүний карьерын хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд “Лейкерс”-ийн шилжилттэй хамгаалалтыг хамгийн идэвхтэй болгодог тоглогчдын нэг. Мөн тэрбээр мэргэн бууч Саша Вуяачижийг сэлгээний сандалд шилжүүлсэн юм.
Үлдсэн нэг жилийн гэрээгээ улирлын дараачаар цуцалсан ч багтаа үлдэх хүсэлтэй байсан Брауны ирэх хоёр жилийн гэрээ ч мөн ийм байдлаар хийгджээ. Ирэх зун хүсвэл тэр чөлөөт агент болох боломжтой. Тэгэхээр “Кливлэнд”, “Нью Орлеан”, “Нью-Йорк” зэрэг түүнийг хүсч байсан багууддаа очих боломжтой гэсэн үг.
Гэвч NBA-д орж ирсэн эхний гурван жилдээ дөрвөн баг сэлгэж, сэлгээний тоглогч төдийхөн явсан Брауны тоглох газар нь “Лейкерс”. Өөр багт очоод ямар ирээдүй хүлээж байгааг хэн ч таашгүй. Трэвор Ариза шиг л байхгүй л бол тэр буцаад л үнэ цэнэгүй сэлгээ болно.
Ийнхүү Брауныг авч үлдсэнээр “Лейкерс” NBA-ын хамгийн өндөр зарлагатай баг болж байна. Одоогоор тэд 95 сая ам.долларыг цалинд зарцуулаад байгаа бөгөөд цалингийн цэснээс давсан нэг ам.доллар бүрт нэг ам.долларын татварыг холбоондоо тушаах юм. Гэвч багийн эзэн Жерри Басс аварга авахын тулд мөнгө зарах шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Браун ийнхүү “Лейкерс”-ийн шинэ улиралд тоглох 12 дахь тоглогч болж байгаа юм. Тийм учраас Дэвин Ебанкс, Дэррик Карактер гэсэн хоёрдугаар тойргийн тоглогчидтой гэрээ байгуулах сонирхол их байгаа гэнэ. Өнгөрсөн улиралд “Лейкерс” 13 тоглогчтойгоор багаа бүрдүүлж байсан юм.
Score Studio

No comments:
Post a Comment